Шадар сайд Н.Учрал онцгой байдлын болон татварын албан тушаалтнуудад иргэдэд очиж үйлчлэх үүрэг өглөө

2026-04-18 15:301min
20260418-153031-file.jpeg
Шадар сайд Н.Учрал онцгой байдлын болон татварын албан тушаалтнуудад иргэдэд очиж шууд үйлчлэх, дахин бичиг баримт шаардахгүй байхыг үүрэг болголоо. Татварын өртэй бизнес эрхлэгчдэд ч зөвшөөрөл олгох, сунгах боломжийг хангана.

Шадар сайд Н.Учрал онцгой байдлын болон татварын албан тушаалтнуудад иргэдэд очиж үйлчлэх үүрэг өглөө. Иргэн бизнесээ эхлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд дахин бичиг баримт шаардахгүйгээр шууд үйлчлэх шаардлагатай гэж онцлов. Цахим системд бүртгэлтэй улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт зэрэг баримтыг цаасаар дахин шаардахгүй байхыг үүрэг болгосон байна.

Барилгын галын дүгнэлттэй тохиолдолд доторх түрээслэгчээс дахин шаардлага тавихгүй байхыг анхааруулжээ. Шадар сайдын 2023 оны шийдвэрийг эргэн харж, галын дүгнэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг дурдав.

Татварын байгууллага бизнес эрхлэгчдийг дарамталж бус зөвлөж туслах үүрэгтэйг онцолсон бөгөөд татварын өртэй байсан ч зөвшөөрөл олгох, сунгах боломжийг хангахыг даалгасан байна. Мөн төрийн бүх шатны албан хаагчид зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн 146 бизнесийн газарт очиж үйлчлэх үүрэг өгсөн байна.