МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 жүдоч Азийн аваргад оролцоно

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 тамирчин оролцоно.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар оролцоно.
Тэмцээн энэ сарын 16-18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулагдах бөгөөд 19 орны 197 тамирчин оролцож байна.
