Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэхийг дэмжив

2026-04-16 11:001min
20260416-110017-file.jpeg
УИХ-ын чуулган Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явагдлаа. Өмнө нь энэ санал хураалтыг ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлгийн хүсэлтээр нэг хоногоор хойшлуулсан байсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хуулийн төслийг 66.7 хувийн саналаар дэмжсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН зэрэг нам, эвслүүд уг хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин Ерөнхийлөгч уг хуулийг батлах хүртэл ажиллах байр суурьтай байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтад 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлжээ.