Нийслэлийн байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо

2026-04-13 14:001min
20260413-140034-file.jpeg
Нийслэлийн шуурхай хуралдаанаар байгууллагууд ажлын 4 хоногийн долоо хоногт шилжих, төсвийн хэмнэлт гаргах, хот тохижилт, хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн халамжийн асуудлуудыг хэлэлцэв.

Нийслэлийн шуурхай хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, хотын дарга холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Нэгдүгээрт, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногийн долоо хоногт шилжихээр шийдвэрлэгдсэн байна.

Хоёрдугаарт, тендерийн үйл ажиллагаанаас 15.5 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гарч, уг хөрөнгийг үр ашигтай төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.

Гуравдугаарт, хот тохижилтын хүрээнд бут сөөг, нэг наст цэцэг, зүлэг тарих ажлыг эхлүүлж, зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.

Дөрөвдүгээрт, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан мопед, суррон зэрэг техникжсэн моторт хэрэгслүүдийг аюулгүйн зурвасаар зорчуулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ.

Тавдугаарт, ахмад настны амралт, сувиллын төвүүдийн бэлтгэл ажлыг дүүрэг бүр хангаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.