Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

2026-04-11 15:301min
20260411-153028-file.jpeg
Нийслэлийн прокурорын газар Л.Баяржаргалд цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн ч эхэнд татгалзсан. Ерөнхий шүүгчийн шийдвэрээр цагдан хорих арга хэмжээг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас нэг сарын хугацаагаар авсан байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч, нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг өнгөрсөн сарын 26-нд цагдан хорих санал ирүүлсэн ч шүүх уг саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасныг прокурор эс зөвшөөрч, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.

Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналд дурдсан үндэслэлүүд болох прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах баримт, мэдээлэл байгаа болон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа нь тогтоогдсон тул шүүгчийн захирамжийг өөрчилж, Л.Баяржаргалд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун.