“Бишкек-2026” Азийн АШТ: Монгол эмэгтэй бөхчүүд таван медаль хүртэв

2026-04-11 16:301min
20260411-163017-file.jpeg
“Бишкек-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй чөлөөт бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр хүрэл медаль авлаа.

“Бишкек-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээний бөхийн төрлүүдийн эмэгтэйчүүдийн баг таван медаль хүртсэнээр тэмцээн өндөрлөв. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсаас 10 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан байна. Мөн хоёр тамирчин тавдугаар байрт шалгарч, багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.

Тамирчдын амжилтыг жингийн ангиллаар дурдвал: 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль, 57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан мөнгөн медаль, 55 кг-ын жинд О.Ариунзаяа хүрэл медаль, 62 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медаль, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 69 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 72 кг-ын жинд Э.Одгэрэл нар тавдугаар байрт шалгарчээ.