Хэнтийд орон нутгийн замд автобус, автомашин мөргөлдөж зургаан хүн нас баржээ
2026-04-11 14:301min

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын орон нутгийн замд Hyundai автобус, Toyota автомашин мөргөлдөж зургаан хүн амь насаа алджээ. Цагдаагийн байгууллага ослын шалтгааныг шалгаж байна.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн Дуутын даваа орчимд орон нутгийн замд Hyundai маркийн автобус, Toyota маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол 16:50 цагт гарсан байна.
Ослын газар цагдаагийн байгууллагаас шуурхай бүрэлдэхүүн илгээж, үзлэг шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.
Уг ослын улмаас зургаан хүн амь насаа алдаж, бусад зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэх, ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажил үргэлжилж байна.
