Т.Аубакир сайд ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг хэлэлцэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтад сайд Т.Аубакирын зөвлөх Г.Саран, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, тус яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нар оролцож, ахмадуудын тулгамдаж буй асуудал, санал хүсэлтэд холбогдох тайлбар, мэдээлэл өгсөн байна.
Сайд Т.Аубакир тэтгэврийн тогтолцоонд тулгамдаж буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхэд 353 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэв.
