Автозам засварчдын цалингийн асуудлаас үүдэн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна

2026-04-10 17:001min
20260410-170025-file.jpeg
Автозам засвар арчлалтын компаниудын ажилтнууд хоёрдугаар сараас хойш цалингаа авч чадаагүй бөгөөд 2023 онд байгуулагдсан нэгтгэлээс үүдэн санхүүгийн хүндрэл үүсэж, үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна.

Цаг агаар дулаарснаар автозам засварын ажил идэвхжиж байна. Гэвч автозам засвар арчлалтын компанийн ажилтнууд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш цалингаа авч чадаагүй байна. Өмнө нь эдгээр компаниуд бие даан үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 онд Засгийн газрын тогтоолоор 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн “АЗЗА” ТӨХК нэртэй нэгтгэл байгуулагдсан юм. Энэ өөрчлөлтөөс үүдэн санхүүгийн хүндрэл үүсч, үйл ажиллагаа нь зогсох аюулд хүрээд байна. Нэгтгэл байгуулах болсон шалтгаан нь өмнө нь үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажлаа хийхгүй байсан 11 компанийн асуудал байв. Одоогоор 20 гаруй автозам засвар арчлалтын компани, 900 гаруй замчны асуудал хөндөгдөж байгаа бөгөөд цаашдын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр Зам тээврийн сайдаас анхаарал хандуулахыг хүсчээ.