Ноолуурын үнэ улсын хэмжээнд 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

2026-04-10 15:301min
20260410-153026-file.jpeg
Ноолуурын үнэ өнөөдрийн байдлаар аймаг бүрт кг тутамд 165,000-207,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дорнод аймагт хамгийн өндөр ханш тогтсон бол Дорноговь аймагт хамгийн бага үнэтэй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуурын үнэ кг тутамд 165,000-207,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дорнод аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр буюу кг тутамд 207,000 төгрөгт хүрсэн байна. Харин Дорноговь аймагт ноолуур кг тутамд хамгийн бага үнэтэй буюу 165,000-170,000 төгрөгийн үнэтэй байна.

Ноолуурын үнийн мэдээлэл аймгуудын хувьд дараах байдалтай байна:
– Дорнод аймаг: 203,000-207,000 төгрөг
– Хэнтий аймаг: 198,000-204,000 төгрөг
– Сүхбаатар аймаг: 197,000-204,000 төгрөг
– Төв аймаг: 188,000-194,000 төгрөг
– Орхон аймаг: 185,000-190,000 төгрөг
– Булган аймаг: 190,000-193,000 төгрөг
– Хөвсгөл аймаг: 190,000-195,000 төгрөг
– Дундговь аймаг: 178,000-180,000 төгрөг
– Архангай аймаг: 180,000-185,000 төгрөг
– Дорноговь аймаг: 165,000-170,000 төгрөг