УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 300 дахь мэс заслаа амжилттай хийлээ

2026-04-10 14:301min
20260410-143024-file.jpeg
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, 2011 оноос эхлэн мэс засал хийж эхэлсэн. Тус баг өнгөрсөн нэгдүгээр сард 300 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэжээ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдсан бөгөөд анхны мэс заслаа 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн багтай хамтран хийж байжээ. Тус баг өнгөрсөн нэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэж, өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг эмчилгээний чиглэлээрээ дэлхийд тэргүүлэх амжилт үзүүлж байна.