“Лонсин Монголиа” ХХК Дунд гол руу бохир ус шавхахыг таслан зогсоолоо

2026-04-10 09:301min
20260410-093022-file.jpeg
Нийслэлийн Байгаль орчны газрын хяналт шалгалтаар “Лонсин Монголиа” ХХК Дунд гол руу тос, маслотой бохир ус шавхаж байсныг илрүүлэн таслан зогсоолоо. Зөрчилтэй холбоотой шалгалт үргэлжилж байна.

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд барилгын төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК техникийн бохирдолтой буюу тос, маслотой хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсныг илрүүлэн таслан зогсоолоо.

Тус компани ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл болон холбогдох гэрээ байгуулаагүй байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.