Зуунмодод Монголын археологи, угсаатны үндэсний музей баригдаж байна

2026-04-10 08:301min
20260410-083028-file.jpeg
Төв аймгийн Зуунмодод Монголын археологи, угсаатны үндэсний музейг барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музей нь олон улсын стандартад нийцсэн барилга, лабораториор тоноглогдсон бөгөөд орон нутгийн соёлын өвийг хадгалах, судлахад чиглэнэ.

Монголын үндэсний биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор Төв аймгийн Зуунмод хотод “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г бүтээн байгуулж байна. Энэхүү музейг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны захиалгаар барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Музей нь олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжтай бөгөөд сэргээн засварлах, судлан шинжлэх лабораториор тоноглогдсон байна. Үүний үр дүнд археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжирч, боловсрол, шинжлэх ухааны олон талт танин мэдэх орон зай бий болох юм.

Энэхүү музей, лаборатори нь орон нутагт баригдаж буй үндэсний хэмжээний соёлын өвийн бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны эхний хагас жилд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар ажлын явц нь 80 гаруй хувьтай хэрэгжиж байна.