2026 оны эхний улиралд 11 прокурорт сахилгын шийтгэл оногджээ

2026-04-09 12:301min
20260409-123021-file.jpeg
Улсын ерөнхий прокурорын газарт 2026 оны эхний улиралд прокурортой холбоотой 170 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд үүний 21.7 хувь нь ёс зүйн зөрчилтэй холбоотой байжээ. Энэ хугацаанд 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Улсын ерөнхий прокурорын газарт 2026 оны нэгдүгээр улиралд прокурортой холбоотой 170 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Эдгээрийн 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байжээ. Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурсан байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан байна.