Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуйд зориулсан хүүгүй урт хугацаатай зээлийг Засгийн газар баталлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан хүүгүй урт хугацаатай зээлийг олгох шийдвэр гарсныг мэдээллээ.
Засгийн газрын тогтоолд хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногооны хангалтыг сайжруулах цогц арга хэмжээ багтсан бөгөөд үүнд газар тариалангийн салбарт хоёр гурван гол заалт орсон байна.
Тухайлбал, хүнсний ногоо тариалагчдад Газрын тухай хуулиар олгогдсон эрхийг олгох ажлыг нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. Мөн үрийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн төрлийн ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр буюу зээл хэлбэрээр олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ нь нийтдээ 18 орчим тонн ногоо ургуулах боломжтой юм.
Зуны хүлэмжийн аж ахуйд 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийж, хувиараа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулан хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
Өвлийн хүлэмжийн салбарт цахилгааны хөнгөлөлтийг нэмэгдүүлэхээр болжээ. Өнгөрсөн жилд жилд 330 орчим сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлтийг өвлийн хүлэмж ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд олгодог байсан бол шинэ тогтоолын дагуу энэ хэмжээ 400 гаруй сая төгрөгт хүрэх боломжтой болсон байна.
