“Үндэсний давхар даатгал” ХК SCOR SE компанитай 12 жилийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна

2026-04-09 07:301min
20260409-073024-file.jpeg
“Үндэсний давхар даатгал” ХК нь олон улсын SCOR SE компанитай 12 жилийн турш хамтран ажиллаж, Монголын давхар даатгалын зах зээлийн хөгжил, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцэв.

“Үндэсний давхар даатгал” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын A зэрэглэлийн давхар даатгагч SCOR SE компанитай 12 жилийн турш хамтран ажиллаж, дотоодын болон олон улсын давхар даатгалын үйлчилгээг тогтвортой үзүүлсээр ирсэн.

2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн төлөөлөгчид SCOR SE компанийн Ахлах андеррайтер Вадим Вогатовтой уулзалт зохион байгуулж, Монгол Улсын давхар даатгалын зах зээлийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, гэрээний хэрэгжилт, хамтын ажиллагааны цаашдын чиглэл болон салбарын практик асуудлуудыг хэлэлцэв.

Хоёр тал Малын индексжүүлсэн даатгалаас эхлэн экспортын зээлийн давхар даатгал болон бусад даатгалын чиглэлээр гуравласан гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

Уулзалтын үеэр урт хугацааны хамтын ажиллагааны үр өгөөж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, зах зээлийн онцлогт нийцсэн шийдэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо.

Олон улсын давхар даатгалын SCOR компани нь дэлхийн 35 улсад салбартай, 150 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд даатгалын салбарт өндөр нөлөөтэй, 1 зэрэглэлийн тоглогчоор үнэлэгддэг байгууллага юм.