Нийслэлд автобусны буудлуудад ТҮЦ дахин байрлаж эхэлжээ

Нийслэл хотод өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн автобусны зогсоол болон нийтийн эзэмшлийн газрын 100 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан 1,278 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Нийслэл, дүүргийн удирдлага дахин байршуулах асуудалд хяналт тавьж байгаа талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ. Гэсэн хэдий ч ТҮЦ эрхлэгчид уг шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан байна.
Тухайн онд зарим дүүрэгт ТҮЦ-үүдийг дахин байршуулах тохиолдол гарсан бөгөөд энэ онд ч автобусны буудлуудад ТҮЦ эргэн гарч иржээ. Иргэдээс 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн мэдээллээр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын зам дагуух автобусны буудал дээр ТҮЦ ажиллаж байгаа аж.
Мөн автобусны дулаан зогсоол дотор худалдаа наймаа хийгдэж байгааг зарим хэвлэл мэдээлж байна. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны төгсгөлд “Урт цагаан болон 32-ын тойрогт ТҮЦ эрхлэгчдэд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгнө” гэж мэдэгдсэн ч энэ амлалт одоогоор биелээгүй байна.
