Ховд, Говь-Алтай зэрэг аймгуудад хуурайшилт ихэсч байна

2026-04-07 16:301min
20260407-163031-file.jpeg
Цаг уурын байгууллагаас Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь болон Баян-Өлгийн зарим сумдаар хуурайшилт нэн их байгааг мэдээллээ. Хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Баян-Өлгийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.

Хуурайшилтын энэ үе хаврын улиралд тохиож, зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Их хуурайшилттай бүс нутгууд нь Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Ховд, Говь-Алтай, Булган, Төв аймгийн зарим хэсэг, Өвөрхангай, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгүүд орно.

Дунд зэргийн хуурайшилттай газрууд нь Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим хэсэг, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсэг юм.

Иргэд, малчид ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.