Өдөрт 10,000 алхах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс өдөрт 10,000 алхах нь бие болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд туслахаас гадна сэтгэл санааны хямрал, айдас түгшүүрийг бууруулах, ой санамж муудах эрсдэлээс хамгаалж, тархины үйл ажиллагааг дэмждэг.
10,000 алхам нь Сүхбаатарын талбайгаас Нарантуул зах хүртэлх зайтай ойролцоо бөгөөд дунджаар 1-1.5 цагийн алхалттай тэнцэнэ.
Мөн өдөрт 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөн хийх, архи тамхинаас татгалзах, стрессийг зөв удирдах нь халдварт бус өвчний эрсдэлийг 90%, эрт нас баралтыг 50%, зүрх судасны өвчнийг 80%, 2-р хэлбэрийн чихрийн шижин болон хавдрын эрсдэлийг тус бүр 90% ба 30%-иар бууруулах боломжтой гэжээ.
