Шатахууны үнэ: АИ-92 тогтвортой, АИ-95 ба дизель түлшний үнэ өөрчлөгдлөө

2026-04-06 13:301min
20260406-133014-file.jpeg
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна. Харин АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгджээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ-92 автобензиний хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулсан байна.

АИ-92 автобензиний үнэ хэвээр байгаа бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой өөрчлөлт орсон байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд литр тутамдаа 3490-3990 төгрөгийн хооронд байна.

Орон нутгийн хувьд Увс аймагт дизель түлшний үнэ литр тутамдаа 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөг байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр тутамдаа 4100 төгрөг байна гэж мэдээлэв.