Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хуваарь

2026-04-03 20:301min
20260403-203020-file.jpeg
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн өдрүүдийг танилцууллаа. Тэтгэмжүүдийг тодорхой өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлнэ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа.

Хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг дөрөвдүгээр сарын 14, 27-нд иргэдийн дансанд шилжүүлнэ.

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэгийг дөрөвдүгээр сарын 14-нд олгохоор төлөвлөсөн байна.

Насны хишгийг дөрөвдүгээр сарын 27-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно.

Мөн эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дөрөвдүгээр сарын 27-нд олгохоор товлосон байна.