Насанд хүрээгүй хоёр хүнд заналхийлсэн этгээдүүдэд торгууль оногдуулжээ

2026-04-03 19:301min
20260403-193020-file.jpeg
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргүүдийн дунд насанд хүрээгүй хоёр хүнд заналхийлсэн этгээдүүдэд торгууль оногдуулсан тухай мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн зарим хэргийг тоймлон мэдээллээ. Тухайлбал, насанд хүрээгүй З.Э, Б.М нар 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авчирсан байна. Тэд хохирогчдыг найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчинд байршуулна гэж сүрдүүлжээ. Шүүх эдгээр үйлдлийг заналхийлэл гэж үзэж, З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцон тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оноож, хохирогч нарт учирсан 8 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэв.