Улаанбаатар хотод хүнсний барааны үнэ гуравдугаар сард өсжээ

2026-04-03 12:301min
20260403-123020-file.jpeg
2026 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн хүнсний барааны үнэ өмнөх сараас 5.6 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

2026 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.6 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс хонь, үхрийн мах болон дотоодын төмсний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.7-3.1 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ хоёрдугаар сард 28,812 төгрөг байсан бол гуравдугаар сарын сүүлээр 30,877 төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,000 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

2025 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар нэг килограмм үхрийн цул мах 22,394 төгрөгөөр борлуулагдаж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэг килограмм хонины мах 19,181 төгрөг байсан бол гуравдугаар сард 21,435 төгрөгт хүрсэн байна. Мөн үхрийн ястай махны дундаж үнэ 26,976 төгрөг болж, хоёрдугаар сараас 2,395 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг 2026 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар өмнөх сар болон долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулан судалжээ.

Саруул захад нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 36,000 төгрөгт хүрч хамгийн өндөр үнэтэй байгааг тэмдэглэж байна. Харин Оргил супермаркетад үүний үнэ 26,500 төгрөгөөр зарагдаж байна.

Эдгээр мэдээлэл нь Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнийн өөрчлөлтийг харуулж байна.