Хэнтий аймгийн 8 хүн БНСУ-д шуудангийн хүргэлтийн хайрцаг ухаж, хэрэг гаргалаа

2026-04-02 15:301min
20260402-153020-file.jpeg
Хэнтий аймгийн нэр бүхий сумын сургуулийн захирал тэргүүтэй 8 хүн БНСУ-д байр түрээслэн орон сууцны гаднах шуудангийн хүргэлтийн хайрцаг ухаж, хэрэгтэй зүйлсийг нь авсан хэрэг гарчээ.

Хэнтий аймгийн нэр бүхий сумын сургуулийн захирал тэргүүтэй 8 хүн БНСУ-д албаны шугамаар зорчиж, Сөүл хотод байр түрээслэн амьдарч байхдаа орон сууцны гадаа байсан Солонгос иргэдийн шуудангийн хүргэлтийн хайрцаг буюу “тэкбэ”-г ухаж, хэрэгтэй зүйлсийг нь авсан хэрэг тус дүүргийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

Тэдний үйлдлийг Солонгос иргэд гайхаж, “цэцэг” биш шуудангийн хүргэлт болохыг хэлсэн байна. Монгол иргэд шөнийн 3 цаг орчим тэкбэг ухаж, өглөө нь Монгол руу буцсан тул саатуулж чадаагүй бөгөөд дахин БНСУ-д нэвтэрвэл арга хэмжээ авах талаар мэдүүлэг авсан байна.

Цагдаагийн газраас байр түрээслэсэн иргэнийг дуудаж, мэдүүлэг авсан бөгөөд тэд ухаж байхдаа ойролцоох цэцэрлэгт бие зассан тухай мэдээлэл ч гарчээ. Цагдаа нар “Солонгост хаа сайгүй камер байдаг” гэж анхааруулсан байна.

Гадаад улсад аялахдаа хариуцлагатай байхыг гадаадад амьдардаг Монгол иргэд байнга сануулдаг ч ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.