Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2025 оны дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр боллоо.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласны үндсэн дээр нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон байна.
Нийт 3.5 сая иргэн хувьцаа эзэмшдэг бөгөөд тэдгээрт нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэн тус бүр 63,242 төгрөг авах юм.
Ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр тооцож, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шат дараатайгаар иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Энэхүү ногдол ашиг тараах үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хугацаанд нь багтаан иргэдэд хүргэх үүргийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн байна.
