2026-2027 оны элсэлтийн шалгалтын босго оноо тогтоожээ

2026-04-01 19:301min
20260401-193025-file.jpeg
2026-2027 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх шалгалтын босго оноог Боловсролын яам 450-500 оноо байхаар тогтоосон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт 2026-2027 оны хичээлийн жилд хоёр сарын дараа эхлэхээр товлогдсон байна. Боловсролын яамнаас томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх шалгалтын босго оноог 450-500 оноо байхаар тогтоосон юм.

Мөн орон нутаг дахь дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа салбар сургуульд дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт элсэгчдэд тавих босго оноог 430 оноо гэж тогтоожээ.