Газар тариалан эрхлэгчдэд шатахууныг 3400 төгрөгөөр тогтмол олгоно
2026-03-31 14:301min

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газар тариалан эрхлэгчдэд шатахууны үнийг 3400 төгрөгөөр тогтоон олгох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтарсан уулзалт хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 3 дугаар сарын 31-нд газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг 3400 төгрөгөөр тогтоон олгох шийдвэр гаргав. Энэ шийдвэрийн хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалт зохион байгуулж, ажлын явцыг тодорхойлон санамж бичиг байгууллаа. Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуун хадгалах сав барих ажлыг яаралтай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
