ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжив

2026-03-30 10:001min
20260330-100015-file.jpeg
Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 85 хувь нь дэмжсэн байна. УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) 09:00 цагаас хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. ТББХ-ын гишүүдийн 85 хувь нь Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн байна. Энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалтаар эцэслэх юм.