3-р сарын 28-наас 4-р сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхаарууллаа.
2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт хур тунадас дараах байдлаар орно. 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.
30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
