Турк опен 2026 тэмцээнд У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв
2026-03-26 17:301min

Анталия хотод болж буй "Турк опен 2026" таеквондогийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар паратаеквондогийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Туркийн Анталия хотод зохион байгуулагдаж буй “13 дахь удаагийн Турк опен 2026” тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Туркийн таеквондогийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд паратаеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн байна.
Тэмцээн таеквондогийн үндсэн дөрвөн төрлөөр явагдаж байгаа бөгөөд энэ сарын 31-нд өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээнд 67 орны 3,278 тамирчин оролцож байна.
