Цагдаа нар шатаж буй байшингаас 63 настай эрэгтэйн амь насыг аварчээ

2026-03-26 18:301min
20260326-183018-file.jpeg
Чингэлтэй дүүрэгт гал гарсан байшингаас цагдаагийн хоёр алба хаагч 63 настай эрэгтэйн амь насыг аварчээ. Аврагдсан иргэн III зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хэвтэж байна.

Цагдаагийн алба хаагчид шатаж буй байшингаас 63 настай эрэгтэйн амь насыг аварсан байна. Аврагдсан иргэний гэргий нь цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлжээ.

Тэрбээр нөхөртэйгээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын зусланд амьдардаг бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим нөхөр нь гэртээ ганцаараа байх үед байшинд гал гарсан тухайгаа ярьжээ.

Гал гарсныг ажлын үүрэг гүйцэтгэж байсан хоёр цагдаа анзаарч, утаа гарч буй байшингийн дотогш орж, 63 настай эрэгтэйн амь насыг аварсан байна. Аврагдсан иргэн одоогоор III дугаар зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Гал байшинг бүхэлд нь хамарсан байсан тул дотогш орох боломжгүй байсан гэдгийг оршин суугчид хэлсэн бөгөөд цагдаа нар хэрхэн орж, эрэгтэйн амийг аварсныг гэргий нь үнэлж, талархал илэрхийлжээ.

Тэрбээр цагдаагийн хоёр алба хаагчийн нэр, нүүрийг мэдэхгүй ч тэдэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.