Гадаа дулаарах үед яндангийн таталт муудаж угаартах эрсдэл нэмэгддэг

2026-03-26 12:301min
20260326-123025-file.jpeg
Гадаад орчны температур дулаарах үед яндангийн таталт муудаж, угаартах эрсдэл нэмэгддэг тул мэргэжлийн байгууллагаас угаарын хийгээс сэргийлэх зөвлөмжийг гаргажээ.

Гадаад орчны температур дулаарах үед яндангийн таталт муудаж, угаартах эрсдэл нэмэгддэг байна. Мэргэжлийн байгууллагаас угаарын хийгээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд: зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, яндан болон пийшингийн хаалт, сойлтыг хэрэглэхгүй байх, зуухны хотолд шахмал түлш хэт дүүргэхгүй байх, хэт нунтаг болон үйрмэг түлш хэрэглэхгүй байх, яндан сугалж өрхөө бүтээхгүй байх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй байх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай юм.

НЭМҮТ-өөс мэдээлснээр, дулаанаас хүйтний улирал руу шилжих болон хүйтнээс дулааны улиралд шилжих үед угаартах эрсдэл өндөр байдаг бөгөөд тавдугаар сард угаарын хийн хордлогод өртөх тохиолдол хамгийн их гардаг байна. Тухайлбал, 2023 онд 530 орчим хүн угаарын хийн хордлогод өртсөн бол дараагийн хоёр жилд жил бүр 170-180 орчим хүн ийм байдлаар хордсон байна.