Сэлэнгэ аймагт автомашин овоолго руу унаж нэг хүн хавчуулагджээ
2026-03-25 21:301min

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүнд даацын автомашин овоолго руу унаж, жолооч 28 настай эрэгтэй хавчуулагдсан байна. Онцгой байдлын алба хаагчид иргэн У-г гарган авч, эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багт хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 16:32 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход, “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унасан байжээ.
Жолооч, 28 настай эрэгтэй У нь баруун хөл нь жолооны хүрдэнд хавчуулагдсан байсан бөгөөд алба хаагчид гарган авч, Сайхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
