Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэрлэх түр замын хуудсыг цахимаар өдөрт нь олгодог боллоо

2026-03-25 07:001min
20260325-070033-file.jpeg
Нийслэлд аюултай ачаа тээвэрлэдэг жолооч нар түр замын хуудас авахдаа цахим системийг ашиглан өдөрт нь авах боломжтой болсон талаар мэдээлэл гарлаа.

Улаанбаатар хотын авто замаар аюултай ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж, жолооч нар заавал түр замын хуудас авах шаардлагатай болсон байна.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын ачаа тээврийн мэдээллийн сангийн техникч М.Цолмон мэдээлснээр, түр замын хуудсыг өмнө нь smartcart.mn сайтаар болон ТҮЦ машинаас ажлын гурав хоногт багтаан олгодог байсан бол одоо нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим системээр өдөрт нь олгодог болсон байна.

EС замын хуудсыг авахын тулд тайлангаа илгээж, татвараа төлсөн, тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулсан байх шаардлагатай бөгөөд үүний дараа төвөөр зорчих түр замын хуудсыг авах эрх үүсдэг гэжээ.

Мөн ямар нэгэн байгууллагатай хамтарч ажилладаг бол гэрээ, тээврийн хэрэгслийн дөрвөн талын зураг болон гэрчилгээний мэдээллийг илгээснээр өдөртөө шийдвэрлэж, түр замын хуудсыг олгодог байна.

2026 оноос хойш өнөөдрийг хүртэл EС замын хуудас 1,530, түр замын хуудас 4,332-ыг олгосон бөгөөд түр замын хуудас нь хотын төв замаар аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл юм.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж яваад гарсан ослын жишээг дурдаж, түр замын хуудас авах нь аюултай ачаа тээвэрлэгчдийг болон бусдыг гэнэтийн ослоос хамгаалж, асуудал үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахад чухал гэж зөвлөжээ.