Монгол орны цасны зузаан, нягтын судалгаа: Нийт нутгийн 34 хувь цас хайлаагүй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 34 хувьд цас хайлаагүй байна.
Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Ховдын Алтай, Говь-Алтайн Тонхил, Бугат, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд сумдад цас 21 см-ээс дээш зузаантай, нягт нь 0.25-0.27 г/см3 байна.
Мөн Увсын Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Баян-Адрага, Биндэр, Норовлин, Дорнодын Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Халхгол сумдад цас 11-20 см зузаантай, нягт нь 0.11-0.30 г/см3 байна.
Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага, нягт нь 0.1-0.29 г/см3 байна. Цасны зузаан хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд суманд 34 см хэмжигджээ.
