Гол, нуурын мөсний зузаан нимгэрч хэврэгшиж эхэлжээ

2026-03-23 17:301min
20260323-173014-file.jpeg
Томоохон гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см-ээр нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн тул Онцгой байдлын алба мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.

Томоохон гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см-ээр нимгэрч, мөс хэврэгшиж эхэлжээ. Одоогийн байдлаар ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч зарим газарт мөсөн дээр ус гүйх, харз гүйх, усан зах үүсэх зэрэг хаврын мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Цаг агаарын дулааралтай холбоотойгоор мөсний зузаан цаашид нимгэрч, хэврэгших тул Онцгой байдлын албанаас мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.