Монгол орны цасны зузаан, нягтын судалгаа: Нийт нутгийн 34 хувь цас хайлаагүй байна

2026-03-23 18:301min
20260323-183035-file.jpeg
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хээрийн цасны хэмжилтийн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 34 хувьд цас хайлаагүй байна. Цасны зузаан хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд суманд 34 см байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 34 хувьд цас хайлаагүй байна.

Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Ховдын Алтай, Говь-Алтайн Тонхил, Бугат, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд сумдад цас 21 см-ээс дээш зузаантай, нягт нь 0.25-0.27 г/см3 байна.

Мөн Увсын Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Баян-Адрага, Биндэр, Норовлин, Дорнодын Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Халхгол сумдад цас 11-20 см зузаантай, нягт нь 0.11-0.30 г/см3 байна.

Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага, нягт нь 0.1-0.29 г/см3 байна. Цасны зузаан хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд суманд 34 см хэмжигджээ.