Төрийн өмчийн хохирлыг барагдуулах, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг хагас жил ажиллажээ

Төрийн өмчийн хохирлыг арилгах, зориуд үнэгүйдүүлсэн болон царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулагдсан Ажлын хэсэг хагас жилийн хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд Ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд 120 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан ч, нийт авлагын хэмжээнд харьцуулахад энэ дүн хангалтгүй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байна. Тиймээс авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхээр хандахаар болсон байна. Мөн өр төлбөрт тооцсон объектуудад зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна.
