“Western Warriors” баг Хөгжлийн лигийн аварга болж, дээд лигт өрсөлдөхөөр боллоо
2026-03-22 10:001min

"Western Warriors" баг Монголын сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн аварга болж, ирэх улиралд дээд лигт өрсөлдөхөөр боллоо.
Монголын сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолтод “Western Warriors” баг “TLG Tushig Bagana” багийг 85:84 харьцаатайгаар хожлоо.
Энэ ялалтаар “Western Warriors” баг цувралын бүх тоглолтыг хожиж, Хөгжлийн лигийн аварга болжээ.
Ирэх улиралд тус баг дээд лигт өрсөлдөхөөр боллоо.
Тус цувралын эхний хоёр тоглолтод “Western Warriors” баг 88:82, 76:64 харьцаатайгаар ялалт байгуулсан байна.
