Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй иргэнд шүүхээс хариуцлага тооцжээ
2026-03-20 16:301min

Хүүхдийн тэтгэлгээ удаан хугацаанд төлөөгүй иргэнд шүүхээс баривчлах болон албадан сургалт ногдуулсан талаар холбогдох байгууллагаас мэдээлэв.
Хүүхдийн тэтгэлгийг удаан хугацаанд төлөөгүй иргэнд холбогдох байгууллагаас шүүхээс хариуцлага тооцсон талаар мэдээлэв.
Тодруулбал, төлбөр төлөгч Б.С нь нэг жил, долоон сарын турш хүүхдийн тэтгэлгээ төлөөгүйгээс 5,288,000 төгрөгийн өр хуримтлуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тэрбээр 2,168,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл өртэй хэвээр байжээ.
Үүний улмаас шүүхээс Б.С-д 20 хоногийн хугацаагаар баривчлах, мөн зан үйлд нөлөөлөх зорилгоор 40 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөөс зайлсхийх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдог гэж анхаарууллаа.
