АНУ аяллын виз мэдүүлэхэд Монгол зэрэг 50 орон барьцаа төлөхөөр боллоо

2026-03-20 07:001min
20260320-070026-file.jpeg
2026 оноос эхлэн Монгол болон бусад 50 орны иргэд АНУ-ын аяллын виз мэдүүлэхдээ $15,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно. Барьцааны хэмжээ визийн ярилцлагаар тогтоогдох бөгөөд хугацаандаа буцсан тохиолдолд буцаан олгоно.

2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын аяллын визийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө $15,000 хүртэлх барьцаа төлөхөөр болжээ. АНУ-ын Төрийн Департаментын албан тушаалтан мэдээлснээр, Дональд Трампын засаг захиргааны үед батлагдсан түр хуулиар 50 орны иргэд аяллын виз мэдүүлэхэд барьцаа төлөх шаардлага тавигдаж байна. Өмнө нь голдуу Африк тивийн 38 улс барьцааны хуульд хамрагдаж байсан бол одоо Монгол, Гүрж, Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис зэрэг улс орнууд нэмэгдсэн байна. Барьцааны хэмжээ визийн ярилцлагаар шийдэгдэж, $5,000, $10,000, $15,000 байх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч хугацаандаа АНУ-руу буцаж ирсэн эсвэл зорчоогүй тохиолдолд барьцааг буцаан олгоно.