Лео Месси 900 гоол оруулсан хоёр дахь хөлбөмбөгчин болов

Америк тивийн Аваргуудын лигийн хүрээнд “Интер Майами” болон “Нэшвилл” багуудын хооронд болсон тоглолтод Аргентины шигшээ багийн ахлагч Лео Месси нэгдүгээр үеийн долоо дахь минутад гоол орууллаа. Ингэснээр тэрбээр замналынхаа турш 900 гоол оруулсан хоёр дахь эрэгтэй хөлбөмбөгчин болж байна.
Энэ амжилтыг хүрсэн анхны тамирчин нь Криштиану Роналду юм.
Тоглолтын үр дүнгээр “Интер Майами” баг хожигдсон бөгөөд хоёрдугаар хагасын 74 дэх минутад Кристиан Эспиноза тоог тэнцүүлжээ.
38 настай Месси 2023 оны зургаадугаар сараас хойш “Интер Майами” багт тоглож байгаа бөгөөд энэ хугацаанд 92 тоглолтод оролцож, 81 гоол оруулсан байна.
Түүний өмнөх клубүүдэд оруулсан гоолын тоо нь Испанийн “Барселона” багт 672, Францын “Пари Сен-Жермен” багт 32, Аргентины шигшээ багт 115 гоол юм.
Месси нийт 900 гоолынхоо 755-ыг солгой хөлөөр, 111-ийг баруун хөлөөр, 30-ыг толгойгоор, дөрвийг биеийн бусад хэсгээр оруулжээ. Мөн торгуулийн цохилтоор 112, чөлөөт цохилтоос 70 гоолыг оруулсан байна.
