2026 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэмжийн олголтын хуваарь

2026-03-19 16:301min
20260319-163023-file.jpeg
2026 оны гуравдугаар сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, халамжийн тэтгэмжүүдийг тодорхой өдрүүдэд олгох хуваарийг танилцууллаа.

2026 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг 12, 25-ны өдрүүдэд олгоно.

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг мөн 12, 25-нд олгох юм.

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 25-ны өдөр олгогдоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 19-нд олгох хуваарьтай байна.

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 25-ны өдөр олгоно.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 12-ны өдөр олгох юм.