“BLAST Open Spring 2026” тэмцээнд “The Mongolz” баг “MOUZ” багтай эхний тоглолтоо хийнэ

2026-03-19 12:301min
20260319-123016-file.jpeg
“BLAST Open Spring 2026” тэмцээн өнөөдөр эхэлж, “The Mongolz” баг эхний тоглолтдоо сүүлийн таван удаа дараалан хожигдсон “MOUZ” багтай таарна.

“BLAST Open Spring 2026” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд багуудыг хоёр хэсэгт хуваажээ. А хэсэгт “FURIA”, “TYLOO”, “NaVi”, “B8”, “NRG”, “Team Falcons” багууд багтсан бол Б хэсэгт “The Mongolz”, “MOUZ”, “Team Vitality”, “9z Team”, “Team Spirit”, “Team Liquid”, “Ninjas in Pyjamas”, “PARAVISION” багууд өрсөлдөнө. “The Mongolz” баг эхний тоглолтод “MOUZ” багтай таарч, гуравдугаар сарын 20-ны 00:00 цагаас тоглоно. “The Mongolz” баг “MOUZ”-тай өмнө нь долоон удаа таарч, нэг удаа хожсон бөгөөд сүүлийн таван учраанд дараалан хожигдсон байна. Энэ оны эхнээс хойш хоёр удаа хожигдоод байгаа юм.