“Наурыз 2026” бөхийн барилдаанд түрүү бөх автомашинаар шагнуулахаар болжээ

2026-03-19 09:301min
20260319-093025-file.jpeg
Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан 256 бөхийн барилдаан 2026 оны гуравдугаар сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд болно. Түрүү бөх автомашинаар шагнагдах юм.

Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2026 оны гуравдугаар сарын 21-ний бямба гаргийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Барилдааныг ОУХМ, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

“Наурыз 2026” бөхийн барилдааны түрүү бөх автомашинаар шагнагдах бол үзүүр бөх дөрвөн сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал авна.

Өнгөрсөн 2025 оны “Наурыз 2025” баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэсэн билээ.