Монгол орны цаг агаарын урьдчилсан мэдээ: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна

2026-03-18 18:301min
20260318-183034-file.jpeg
2026 оны 3-р сарын 18-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч, салхи зарим үед ширүүснэ. Агаарын температур нутгийн ихэнх хэсгээр нэмэгдэх төлөвтэй байна.

2026 оны 3-р сарын 17-ны 20 цагаас 3-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон бусад тодорхой газруудаар -19…-24 градус, зарим нутгаар -15…-20 градус хүйтэн байна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, бусад нутгаар -3…+7 градусын хооронд дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2026 оны 3-р сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

19-нөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +2…+3 градус хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…-4 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус, өдөртөө +8…+13 градус, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.