Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг сонсогч, сурагчдыг шагналаа гардууллаа

2026-03-18 15:001min
20260318-150030-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч шилдэг сонсогч, сурагчдад нэрэмжит шагнал гардуулж, сурлагын өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртэх болзол хангасан шилдэг сонсогч, сурагчдыг шагналаа гардууллаа.

“Шилдэг сонсогч”-оор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч Түмэндэмбэрэлийн Түвшинбат, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч, дэд түрүүч Сайндаваагийн Дөлгөөн, Үндэсний тагнуулын их сургуулийн Аюулгүй байдал судлалын бакалаврын хөтөлбөрийн 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Бум-Очирын Пүрэвсүрэн нар шалгарсан.

“Шилдэг сурагч”-аар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Ангарын Цагаадай шалгарчээ.

Сонсогч, сурагчид сурлага, хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэрэг олон чиглэлээр бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдгүүдэд шагналыг нь гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.