ҮСХ: Эрчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлт

2026-03-18 15:301min
20260318-153020-file.jpeg
ҮСХ-ны статистикаар эрэгтэй оюутнууд их, дээд сургуульд 38 хувь, ерөнхий боловсролын сургуульд 50 хувийг эзэлж байна. Эрчүүдийн 58.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, дундаж цалин нь 3 сая төгрөг байна.

Үндэсний статистикийн хорооноос эрчүүдийн боловсрол болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой статистик мэдээллийг гаргалаа. Их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутнуудын 38 хувь нь эрэгтэй суралцагчид байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 50 хувь нь эрэгтэй суралцагчид эзэлж байна.

Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллээр нийт эрэгтэйчүүдийн 58.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний ихэнх нь барилга, уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна. Мөн эрчүүдийн дундаж сарын цалин 3 сая төгрөг байна гэж ҮСХ мэдээлэв.