Д.Саямааг үе тэнгийнхнийгээ дээрэлхсэн хэрэгт яллагдагчаар татжээ
2026-03-17 12:301min

Д.Саямааг үе тэнгийнхнийгээ дээрэлхсэн хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан бөгөөд уг хэрэгт дөрвөн хүүхэд нэмэлтээр яллагдагчаар татагдсан байна.
Үе тэнгийнхээ хүүхдүүдийг дээрэлхсэн хэрэгт Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болон 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар шалгаж байна.
Уг хэрэгт анх найман хүүхэд холбогдсон бөгөөд одоогоор Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар бүлэглэж, зэвсэг хэрэглэн заналхийлсэн тохиолдолд торгууль тавих, зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ял оноох зохицуулалттай.
Мөн 13.11 дүгээр зүйлд харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан хувь хүний нууцыг задруулсан бол мөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ял шийтгэхээр заасан байна.
