ГХЯ: Ойрх Дорнод болон Туркийн зүүн өмнөд бүсэд зорчихгүй байхыг зөвлөв

2026-03-16 20:021min
20260316-200206-file.jpeg
Гадаад харилцааны яам Ойрх Дорнодын орнууд болон Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж, консулын тусламж авах боломжийг мэдээлэв.

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Гадаад харилцааны яам иргэддээ Ойрх Дорнодын орнууд болон Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг сануулж, консулын тусламж, мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай бол дараах холбогдох утас болон цахим шуудангаар холбогдох боломжтойг мэдэгдэв.

Гадаад харилцааны яам: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
Турк Улсад суугаа Элчин сайдын яам: +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан;
Египет Улсад суугаа Элчин сайдын яам: +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам: +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яам: +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудан.